DETECT HCC Судалгаа
Элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн уламжлалт болон нэн шинэ технологиудыг харьцуулан судалж байгаа дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох DETECT HCC Судалгаа
Монгол Улсад ѳдѳрт дунджаар 5 Монгол хүн элэгний хорт хавдраар хорвоог орхиж байна. Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас 10 дахин их, дэлхийд хол тасархай тэргүүлж байна. Элэгний хорт хавдрын 80% нь хавдрын 3 эсвэл 4 дүгээр шатанд оношлогдож хавдрын тохиолдлын 70%–80% жилийн дотор нас барж байна. Энэ их нас баралтыг бууруулахад элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн цоо шинэ технологийг Монгол Улсад яаралтай нэвтрүүлэх нь манай улсын анагаах ухааны салбарын нэн тулгамдсан асуудал юм.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,
Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтдийн баг

