Удирдлага ба Зохион байгуулалт

Удирдах Зөвлөл

Dahgwahdorj Yagaanbuyant, MD, PhD, ScD

Ерөнхийлөгч
ПрофессорЯ.Дагвадорж нь вируст хепатитын оношилгоо, эмчилгээгээр мэргэшсэн манай улсын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Тэрээр 1975 онд АУИС-ийг хүний их эмчээр, 1986 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1995-2011 онд АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээний чиглэлээр олон сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд 2003 онд Герман, 2010 онд БНХАУ-д болсон олон улсын хурлуудаас тэргүүн байрын шагнал хүртэж байв. 
Ganbolor Jargalsaikhan, MD, PhD

Нарийн бичгийн дарга
Доктор Ж.Ганболор нь халдварт өвчин судлалын нарийн мэргэжилтэй бөгөөд вирүст гепатит Д-ийн чиглэлд илүү төвлөрч ажилладаг. Тэрээр Тайваны Тайпей Анагаах Ухааны их сургуульд АУ-ы докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоогоор МЭЭН-ий ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 
Chimedtseye Enkhtaivan
Санхүүгийн нярав

Зөвлөлийн гишүүд

Davaadorj Duger, MD, PhD
Анагаах ухааны доктор Д.Даваадорж нь 1992 онд АУИС-ийг хүний их эмчээр, 2004 онд Польш улсын Лодзь хотын Анагаах Ухааны Их Сургуулийг докторын зэрэгтэй төгссөн. Тэрээр АШУҮИС–ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, ЭМЯ–ны Ерөнхий мэргэжилтэнээр ажиллаж байсан туршлагатай.  Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Төрийн соёрхолт эмч юм. Одоо тэрээр АШУҮИС–ийн Профессор бөгөөд Сонгдо эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь архаг хепатит, элэгний хатуурал, элэг шилжүүлэн суулгалт болон хавдрын эрт илрүүлэг юм. 
Zulkhuu Genden, MD, PhD
Профессор Г.Зулхүү нь Монголын Элэгний Эмч Нарын Нийгэмлэгийн ерөнхийлөгч асан, АШУҮИС-ийн профессор юм. Тэрээр Герман улсын Берлин–Бух эмнэлэгт элэг судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Түүний судалгааны үндсэн чиглэл нь Монгол улс дахь Хепатитын D вирус болон бусад халдварт өвчний тархвар зүй, эмгэг жам судлал юм. Тэрээр 8 ном товхимол, 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. 
Bolormaa Buuveibaatar, MD, PhD
Анагаах ухааны доктор Б.Болормаа нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Гастроэнтерологийн төвийн дэд профессор, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн эмч юм. Тэрээр ОХУ–ын Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулийг дүүргэсэн. Доктор Б.Болормаа нь Монголын Гастроэнтерологийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын MASLD нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг. Түүний судалгаа, эмнэлзүйн үндсэн чиглэл нь вируст хепатит (B, C, D), элэгний хатуурал, түүний хүндрэлүүд (HRS, SBP, ACLF) болон бодисын солилцооны шалтгаант элэгний өөхлөлт (MASLD) юм. Тэрээр элэг шилжүүлэн суулгах, тэр дундаа цусны бүлэг тохирохгүй (ABOi) шилжүүлэн суулгалтын өмнөх болон дараах хяналтыг хариуцан ажилладаг туршлагатай трансплант–гепатологич юм. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн зохицуулах хорооны гишүүн бөгөөд дотоод, гадаадын сэтгүүлд 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлжээ. 
Sarantuya Tserenchimed, MD, PhD
Анагаах ухааны доктор Ц.Сарантуяа нь Интермед эмнэлгийн Гастроэнтерологи, дурангийн тасгийн тэргүүлэх эмчээр ажилладаг. Тэрээр хоол боловсруулах замын эмгэг, тэр дундаа элэгний өвчлөл, ходоодны хавдрын эрт илрүүлэг, хеликобактерийн халдварын чиглэлээр мэргэшсэн. Доктор Ц.Сарантуяа нь Япон улсын Оитагийн Их Сургууль болон олон улсын эрдэмтэдтэй хамтран элэг, ходоодны хавдрын тархвар зүйн чиглэлээр судалгаа хийж, мэргэжлийн сэтгүүлүүдэд олон тооны бүтээл хэвлүүлсэн. Тэрээр үндэсний хэмжээний эрт илрүүлгийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, Монголын хүн амын дундах хоол боловсруулах замын хавдрын эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй туршлагатай эмнэлзүйн эмч, судлаач юм. 
Naranjargal Dashdorj, MD, PhD
Доктор Д.Наранжаргал нь Бээжингийн Их Сургуулийг хүний их эмчээр төгсөж, Бээжингийн Их Сургуулийн 3-р эмнэлэгт нарийн мэргэжил эзэмшсэн. Тэрээр ЮНЕСКО-Л’Ореалийн тэтгэлгээр Их Британийн Ноттингемийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Доктор Д.Наранжаргал нь Монгол улс дахь элэгний өвчлөлийн олон тооны тархвар зүйн судалгаа болон эмнэлзүйн судалгааг удирдсан Үндсэн судлаач юм. Тэрээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн анхны загвар, зураглалыг боловсруулсан гол санаачлагч юм. Түүнчлэн ДЭМБ (WHO) болон Дэлхийн Гастроэнтерологийн Байгууллагын (WGO) удирдамж боловсруулах хороонд ажиллаж, Монгол улсын В, С, D вируст хепатитын оношилгоо, эмчилгээний үндэсний зааврын  багт ажилласан.