Засгийн газрын 2017 оны 112 дугаар
тогтоолын хавсралт “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэлДэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусын халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусын архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байна.Засгийн газраас хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулан олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2002-2010 он, 2011-2015 он), Вируст хепатиттай тэмцэх сэргийлэх зорилтот программ (1988-2000 он), Вируст хепатитийг хянах, сэргийлэх үндэсний стратеги (2010-2015 он)-ийг хэрэгжүүлсэн.
