Бидний тухай

Монгол Улс дахь элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийг бүрэн устгах зорилго бүхий судалгаа, эрдэм шинжилгээ, оношилгоо эмчилгээний, ашгийн бус, нийгэм олон нийтэд чиглэсэн, анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага юм.

Манай эрдэмтэн судлаачид элэг судлалын чиглэлийн олон улсын хурал чуулганд тогтмол оролцож судалгааны ажлын үр дүнгээ дэлхий нийтийн сонорт хүргэсээр байна. Өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй удаа олон улсын хурал чуулганд оролцож 70 орчим ханын болон аман илтгэл хэлэлцүүлж Монгол дахь вирүст хепатитын гамшгийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж, шинэ технологи эмчилгээг цаг алдалгүй нутагшуулан эхлүүлэхийг эрмэлзэн ажилладаг төрийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго

Бидний үнэт зүйлс

Монгол улсад элэг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, эмч мэргэжилтнүүдийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх замаар хүн амыг элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
Бид дэлхийн жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээний удирдамжийг нэвтрүүлж, "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг тууштай дэмжиж ажиллана. Бидний эрхэм зорилго бол иргэдэд элэгний эрүүл мэндийн боловсрол олгож чадавхжуулах, эмч мэргэжилтнүүдийг дэмжих замаар элэгний тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргахад оршино.
Судалгаа, Шинжилгээ
Хүний нөөцийн сургалт, хөгжүүлэлт
Нийгмийн эрүүл мэнд

Алсын хараа

Вируст хепатит, элэгний хатуурал болон хавдрын өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулж, элэгний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжээр бүс нутагтаа жишиг болох.