Эрхэм хүндэт уншигч танаа Хепатитын В вирүсийн архаг халдвартай хүмүүсийг урьдчилан
сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчлэх талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
(ДЭМБ)-аас 2015 онд анх удаа боловсруулан гаргасан зөвлөмжийг Монгол хэлнээ хөрвүүлэн
өргөн барьж байна. Вирүст хепатит нутагшмал байдлаар тархсан манай орны тухайд энэхүү
удирдамж нь нийгмийн эрүүл мэндийн болоод клиникийн эмч, ажилтнуудын ширээний ном болно
хэмээн итгэж байна. Бидний энэхүү орчуулга “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд
Монголын элэгний эмч нарын нийгэмлэг (МЭЭН), Оном сангаас санаачлан хийгдсэн болно. Удирдамжийг англи хэлнээ уншиж судлахыг хүсвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим
хаягаас татан авч үзэж болох юм. Бид энэхүү удирдамжийг ДЭМБ-ийн дүрмийн дагуу зохих
зѳвшѳѳрлийг авч монгол хэлнээ хѳрвүүлсэн болно.
